Баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-03 17:12:16

Баруун чиглэлд хүчтэй шуурга шуурч эхэлсэн тул Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн чиглэлд зорчихгүй байхыг Автотээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аймгийн зам хариуцагч “Жол” ХХК болон аймгийн Онцгой байдлын газар хамтран Улсын чанартай Өлгий-Ховд, Өлгий-Даян-Улсын хил, Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт цас орж, шуургатай байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд өнөө маргаашдаа орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ