Цагааннуур боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-03 15:14:42

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Дээрх аймгуудын нутгаар маргааш салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа нь зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс иргэд, зорчигчдыг цаг агаарын нөхцөл байдал сайжрах хүртэл Цагааннуур авто замын боомтыг зорихгүй байхыг зөвлөлөө.

Ж.Болор

Холбоотой мэдээ