50 сая төгрөгөөр 11 төрлийн цэцэг тарина

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-03 10:28:32
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Орхон аймаг ногоон байгууламждаа 77 сая төгрөг төсөвлөжээ.  Үүнийг аймгийн төвийн 6, 7 дугаар хорооллын дундах болон 5 дугаар хороолол, Хүүхдийн ордны дэргэдэх талбайг ногоон байгууламжаар тохижуулахад зарцуулна.

Орхон аймгийн нийтийн эзэмшлийн зам талбайн 88 хувь нь ногоон байгууламжтай гэж үздэг. Харин дээр дурдсан хорооллуудад тохижилт, үйлчилгээ муу тул энэ жил ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр Орхон аймгийн бүх хороолол эко болох ажээ.

Энэ жилийн зүлэгжүүлэлт, тохижилтын бэлтэл аль хэдийн эхэлсэн гэж “Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж” ОНӨҮГ-ын дарга Б.Анхбаяр хэллээ. Мөн ирэх долоодугаар сард Эрдэнэт хотын 40 жилийн ой тохиох тул цэцэрлэгжүүлэлтээ улам нэмж байгаа гэнэ. Тухайлбал, А.Амарын талбай, Уурхайчдын гудамж, Урт цагаан худалдааны төвийн урд талбай, Кувейтын аюулгүй тойрог гэсэн хэсэгт 11 төрлийн гоёлын цэцэг тарина. Үүнд 50 сая төгрөг зарцуулна. Өмнө нь 9 төрлийн цэцэг тарьдаг байжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ