Жуулчин төвийг байгуулж байна

ОРОН НУТАГТ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 09:37:25

Өмнөговь аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр аймгийн Авто тээврийн төв дээр жуулчин төвийг байгуулж байна. Үүнд 5 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

“Жуулчид манай төвд ирснээр тусгай дэлгэцэн дээрээс хаагуур ямар унаагаар явах зэргийг харах боломж бүрдлээ. Өөрөөр хэлвэл аялал жуулчлалын бүс нутгийн маршрутыг бүрэн үзэж болно. Энэхүү төвөө нээхэд бид бэлэн болоод байна” гэж Авто тээврийн төвийн дарга н.Гантуяа ярилаа.

Мөн жуулчдын зорчигч тээвэр болон улс хоорондын тээвэрт мэргэшсэн жолооч нар үйлчилдэг байна. Өмнө нь мэргэшсэн жолоочийн шалгалтыг Улаанбаатар хотод өгдөг байсан бол Авто тээврийн төв нь “Дэгжих говь” авто сургуультай хамтран гурван удаа мэргэшсэн жолоочийн сургалтыг явуулж онлайнаар шалгалтаа өгөөд байгаа юм.

Мөн Цогтцэций суманд “Номгон санчир” авто сургуулийн мэргэшсэн жолоочийн сургалтыг хүссэн бүх жолооч нарт явуулах ажээ. Ингэснээр мэргэшсэн жолоочийн сургалтанд суух, шалгалтаа өгөх гэж Улаанбаатар хот руу явж чирэгдэл учруулахгүй боллоо гэж иргэд ам сайтай байна.  

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ