Арваннэгдүгээр сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-11-02 08:01:11

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Төрийн удирдлага" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуульд болно. Утас: 99079520

09.30 цагт МУИС-ийн Номын санд “ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002019 

10.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монголын залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болно. Уас: 88012976, 89844589, 80001323

10.00 цагт Монголын хүүхдийн ордон "Нийслэлийн багш-Бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99049991, 70113039

13.00 цагт "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн нээлтийн ажиллагаа болно. Утас: 99945858

13.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд "Монгол өв соёл" дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад болно. Утас: 11321052, 99189454, 88444845

13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн III пара олимпод амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

13.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд "Газарзүйн боловсрол-Багшийн оролцоо" үндэсний форум болно.Утас:99020455, 99054513, 70119554

13.30 цагт Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандэз Ломмэн нар Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалт, татварын ил тод байдал хангах мэдээллийн системийг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна. 

14.00  цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

14.00 цагт “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018”  тус сургуулийн Оюутан театрт болно. Утас: 99237173

Холбоотой мэдээ