Чуулганаар ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын нэгдсэн
төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль,
тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ.
Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн
даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019
оны төсвийн тухай хуулийн төслийн
гурав дахь хэлэлцүүлэг, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019
онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн
шинэчилсэн найруулга, Амьтан,
ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх
үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай
зэрэг хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.