Тайвань болон АНУ-ын аливаа харилцаа холбоог эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-31 15:25:43

БЭЭЖИН. /РИА Новости/АНУ-тай тогтоох Тайванийн цэргийн болон албан ёсны аливаа харилцаа холбоог Хятад улс эрс эсэргүүцэж байна гэж Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний асуудал хариуцсан газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгджээ. АНУ-ын байллдааны хөлөг онгоцууд Тайванийн хоолойгоор дайрч өнгөрсөнтэй холбоотойгоор тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


Америкийн байлдааны хоёр хөлөг онгоц Тайванийн хоолойгоор дамжин өнгөрсөн гэж Тайванийн үндэсний батлан хамгаалахын яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.


 “Энэ талаархи хэрэгт бүгд анхаарлаа хандуулсан бөгөөд гадаад хэргийн яам болон манай батлан хамгаалах яам энэ талаархи байр сууриа хэдийнээ илэрхийлсэн. Тайваний асуудал нь Хятадын үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хөндөж байгаа бөгөөд АНУ, Тайванийн албан ёсны солилцоо хийгээд цэргийн аливаа харилцаа холбоог бид эрс эсэргүүцэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Холбоотой мэдээ