Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсөвтэй холбоотой дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний
мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл болон Мөн ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй
хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019
оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай
хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн
анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.