Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэгээ сэргээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАНЖУУР. /eastday/. Хоёрдугаар сарын 29-нөөс эхлэн БНХАУ-ын Манжуурын нисэх буудал Манжуур-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгээ албан ёсоор сэргээж буйгаа мэдэгдэв.
Хятадын хаврын баяраар манай хоёр орон хоорондын зорчигчийн тоо эрс буурсны улмаас “Хүннү Эйр” ХХК Улаанбаатар- Манжуур чиглэлийн нислэгээ түр зогсоосон байсан юм. Тус нислэгийг 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагт үйлдэх бөгөөд Улаанбаатараас 13:50 минутад хөөрч 16:20 минутан Манжуурт газардах бөгөөд Манжуураас 17:00 цагт хөөрч, 19:35 цагт Улаанбаатарт газардах юм. Тус нислэгийг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс үйлдэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 2 жил гаруй тогтмол үйлдэж буй юм.
С.Мягмардулам