“Говь” брэнд хавар зуны шинэ загваруудаа танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-02 16:12:59

Монгол Улсын томоохон экспортлогч брэндүүдийн нэг болох Говь компани уламжлалт хэв загварыг эвдсэн, орчин үеийн шинэ загваруудаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан энэ сарын 5-ны өдөр 18:00 цагаас Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүртээ танилцуулна.

 “GOBI SS16 Fashion show” хэмээх энэ удаагийн хавар зуны загварын танилцуулгад текстиль дизайнер Ч.Сэндэм тэргүүлэх дизайнераар оролцох юм. Мөн Говь брэндийг авьяас туршлагаараа төлөөлж буй дизайнеруудын Simplicity, Color Bomb, Bohemian Love гэсэн сэдэвтэй өөр өөрийн онцлог шийдэл бүхий загваруудыг толилуулах аж.

Энэхүү арга хэмжээнд Говь компанийн гадаад худалдааны 50 гаруй түнш байгууллагын төлөөлөл, Говь брэндийн ноолууран бүтээгдэхүүний байнгын худалдан авагчид хүрэлцэн ирэх юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ