Боруссия Дортмунд клубын албан ёсны Академи Монголд үйл ажиллагаа явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-25 14:11:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы алдарт Боруссия Дортмунд клуб, Монголын хөлбөмбөгийн холбоо, МИАТ компанийн гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд тус клубын шилдэг өсвөрийн багш дасгалжуулагч нар манай улсад ирж өсвөрийн тамирчидтай ажиллаж тэднийг Европын хөлбөмбөгтэй танилцуулсан.

Боруссия Дортмундын багш дасгалжуулагч нарын сургалт үр дүнтэй байсан бөгөөд хэрвээ урт хугацаанд, тогтмол явуулах боломжтой бол Монголын өсвөрийн хөлбөмбөгт огцом өөрчлөлт гарна хэмээн МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар онцлов.




Ерөнхийлөгчийн энэ хүсэлтийг Боруссия Дортмунд клуб хүлээн авч 2019 оны 4 дүгээр сард Германы топ клубын академийг Монгол Улсад байгуулахаар боллоо. Ийнхүү ирэх жилээс эхлэн Боруссия Дортмундын академиас төрөн гарсан супер одууд болох Марко Ройес, Марио Готце, Нюри Шахин, Антонио Рудигер, Марсел Шмелцер зэрэг тоглогчдод олдсон боломж Монгол хүүхдүүдэд ч нээлттэй болж байна.




Европ тивд төдийгүй дэлхийд зартай хүүхдийн хөлбөмбөгийн “Пушкаш академи”-д гурван жилийн өмнөөс Монгол хөвгүүд суралцаж байгаа бол ирэх жилээс Европын өөр нэгэн гайхалтай клубын академи Монголд үйл ажиллагаагаа эхэлж сургалт явуулах гэж байна. 

Холбоотой мэдээ