Нутгийн яруу найрагчдын бүтээлийг уран яруу уншиж уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 12:43:42

Завхан аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын сангаас хамтран "Очирваанийн орны найргийн дээж" уран уншлагын уралдааныг зарлалаа.     

Уралдаан нь Завхан нутгаас төрөн гарсан яруу найрагч, зохиолчдын зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, яруу найргийг шимтэн судлах сонирхлыг нь хөгжүүлэх зорилготой ажээ. Уралдааныг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд зохион явуулах бөгөөд оролцогчид Дорнын их яруу найрагч Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч яруу найрагч Бэгзийн Явуухулан, Төрийн соёрхолт, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж,  Монгол улсын гавъяат багш, зохиолч яруу найрагч Ж.Алтангэрэл, МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч Х.Лхасүрэн нарын бүтээлээс сонгон судлаж оролцох юм.

Мөн дурын нэг яруу найрагчийн бүтээлээс уншиж оролцох бөгөөд шилдгүүд нь мөнгөн шагналаар шагнагдах юм.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ