Шинэ эхлэл дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтанд суллав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-15 15:52:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын хэргээр саатуулагдсан Кэмбрижийн сургалттай  Ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтаар суллав.

АТГ-аас энэ сарын 10-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-т заасны дагуу “хахууль авах” хэрэгт холбогдуулан баривчилсан ч энэ сарын 12-н буюу өнгөрсөн баасан гарагт түүний хорих хуулийн хугацаа дуусгавар болсон. Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн боловч Л.Эрдэнээг хорих шаардлагагүй гэж үзжээ.


Холбоотой мэдээ