Ким Жөн Унд итгэдэг гэдгээ Д.Трамп дахин мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-15 11:53:36

ВАШИНГТОН. /ТАСС/.Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд итгэдэг гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизийн "60 минут" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлжээ.


“Би түүнд итгэдэг. Гэхдээ энэ нь надад алдах эрх байхгүй гэсэн үг биш юм. Түүнд итгэдэггүй байсан ч та бүхэнд үүнийгээ хэлэхгүй байх байсан” хэмээн тэрбээр ярьсан байна.


Д.Трампын Умард Солонгосын удирдагчийг албадан хөдөлмөр эрхлүүлэлт, хавчлага шахалт үзүүлэх, аллага зэрэгт байнга буруутгадаг талаар нь хөтлөгч дурдахад “Энэ бүх зүйл хоёр улсын хооронд тогтоосон харилцаа холбооны ашиг тусыг өөрчлөхгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


"Энэ бүхний талаар би мэдэж байгаа. Би жоохон хүүхэд биш. Өмнө нь гарч байсан аймшигтай аюул заналхийллүүдийг санаарай. Одоо тиймэрхүү зүйл алга” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ