Сагсан бөмбөгийн өсвөр аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-15 11:16:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт суманд сагсан бөмбөгийн өсвөрийн үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Өсвөрийн сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хөвгүүдээс Я.Нямсүрэн дасгалжуулагчтай аймгийн Биеийн тамир, спортын хорооны баг түрүүлж, н.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган сумын нэгдүгээр сургууль, н.Сэргэлэн дасгалжуулагчтай Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн баг эхний байруудад оржээ. Охидын багаас Д.Доржгочоо дасгалжуулагчтай Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн баг аваргалж, Я.Нямсүрэн дасгалжуулагчтай аймгийн биеийн тамир, спортын хороо, Г.Болормаа дасгалжуулагчтай Хутаг-Өндөр сумын сургуулийн баг хоср, гуравдугаар байр эзэлжээ.

Энэ тэмцээнд 15-16 насныхан өрсөлдсөн бөгөөд шилдэг тамирчдаас сонгон аймгийн өсвөр үеийн шигшээ баг бүрдүүлнэ гэж аймгийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ