Урианхай сурын отго харваа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-09 10:29:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сурын холбооноос урианхай сурын  хаалтын буюу отго харвааг аравдугаар сарын 7-нд  Өлгий хотын сурын талбайд анх удаа зохион байгууллаа.


Энэ жилийн хаалтын харваанд Баян-Өлгий, Ховд аймгаас нийт 40 харваач оролцож цэс мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Ховд аймгийн харьяат “Алтай Хоошил” ХХК-ны харваач Б.Хангай түрүүлэв. 


Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Цаст Алтай” клубын харваач, үндэсний сурын спортын дэд мастер Т.Ганцогт,  Өлгий сумын  “Цамбагарав-Өгөөж” ХХК-ны харваач, үндэсний сурын спортын дэд мастер  С.Саруул-Эрдэнэ, Буянт сумын харьяат үндэсний сурын аймгийн мэргэн, спортын мастер  Ч.Жамбал нар удаах байрт шалгарлаа. 


Аймгийн сурын холбооноос урианхай сурын төрлөөр энэ жил аймгийн чанартай нийт найман тэмцээн зохион байгуулжээ. Мөн тус аймгийн харваачид болох Н.Алтантулга буриад сурын төрлөөр, Т.Очироо урианхай сурын төрлөөр улсын мэргэн, Х.Цогбаяр үндэсний сурын төрлөөр гарамгай мэргэн цолыг тус тус хүртсэн бөгөөд Үндэсний их баяр наадам болон Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож  нийт 10 гаруй спортын мастер болон дэд мастер төрөн гарсан зэрэг түүхэн амжилтаар энэ жилийн харвааг өндөрлөсөн байна. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ