Шатахууны үнэ литр нь 2000 төгрөг болж нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-08 11:21:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын 07-ноос шатахууны үнэ дахин 60-80 төгрөгөөр нэмэгдэж А-92 маркийн бензин 2000, АИ-80 маркийн бензин 1880, дизель түлш 2100 төгрөг болж нэмэгджээ.


Шатахууны үнэ өнгөрөгч есдүгээр сарын 13-нд мөн 100-120 төгрөгөөр өссөн юм. Шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа, нүүрс, хот хооронд, сум хоорондын зорчигч тээврийн зардлын үнэ  тодорхой хэмжээгээр нэмэгдэж байв.


Энэ удаагийн үнийн өсөлтөд Оросын Холбооны Улс шатахууны үнийг нэмсэн, долларын ханш өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг импортлогчдын төлөөлөл хэлэв. Дашрамд хэлэхэд 2017 оны эцэстэй харьцуулахад тус аймагт шатахууны үнэ 320-350 төгрөгөөр тус тус нэмэгдсэн ажээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ