Эм зүй, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтрах асуудлыг чухалчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-06 13:00:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр Бүгд найрамдах Казахстан Улсын Гадаад харилцааны танхимын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Нуралы Элимович Бокейханов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар талууд хоёр хотын эм зүй, ХАА-н бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилгын салбар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ажил хэргийн харилцаа тогтоох асуудлаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ