Я.Содбаатар:Мэргэжлийн хүмүүсийн санал, судалгаанд тулгуурлан ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилсон. Чуулганы хуралдааны дараа тэрбээр товч мэдээлэл хийлээ. “Сүүлийн үед ЗТХЯ-нд олон асуудал гарсан. Үүний дагуу Засгийн газраас Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон тул дандаа үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байгаа. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн дагуу албан тушаалтнуудыг томилно. Ингэхдээ халаа сэлгээ хийх бус мэргэжлийн хүмүүсийг тохирсон зөв албанд томилж, тэдний санал, судалгаанд тулгуурлан ажиллана. Гишүүдийн зүгээс шинэ нисэх буудлыг цаг тухайд нь ашиглалтад хүлээн авахыг санууллаа. Нисэх буудлыг ирэх оны 5 дугаар сард ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Нийслэлтэй холбох хурдны автозамыг ирэх сард нээх юм” гэлээ.