Нэг метр куб дулааны үнийг 1200 төгрөг болгон нэмэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 16:46:44

Дорноговь аймагт нэг метр куб дулааны үнэ 957 төгрөг байгаа нь бусад аймагтай харьцуулахад хамгийн бага тоо аж. Гэтэл Төв аймагт нэг метр куб дулааны үнэ 1900 төгрөг байгаа юм. Бараа материалын үнэ жил бүр  нэмэгдэж, имфляци өссөөр байхад халаалт дулааны үнийг олон жилийн турш нэмэлгүй нэг үнэд багтааж явж ирсэн  нь эргээд дулааны үйлчилгээ үзүүлдэг компанийг алдагдалд оруулах нөхцөл бүрдсэн хэмээн албаны хүн онцолсон юм. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа нэг метр куб дулааны өртөг болох 957 төгрөгийг 1200 төгрөг болгож нэмэхээр “Чандмань-Илч”ОНӨҮГ-аас үндэслэлээ боловсруулж дуусгаад аймгийн Эрчим хүчний үнэ зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр саналаа оруулсан байна.

Харин энэ үнэд аж ахуйн нэгж байгууллагуудын дулааны үнийг хэвээр үлдээж, зөвхөн төсвийн байгууллагуудын дулааны үнийг нэмэхээр тусгасан  юм.  Тиймээс аймгийн эрчим хүчний Үнэ зохицуулах зөвлөл удахгүй хуралдаж  дээрх асуудлыг шийдвэрлэхээр боллоо. 

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд