“Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-05 14:54:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярын 52 дахь өдрийг тохиолдуулж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран багшийн хөгжил, эрүүл мэнд, ажиллах нөхцөл, боловсролын салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Орхон аймгийн боловсролын салбарт 1800 орчим багш ажиллаж буй бөгөөд нийт багшийн 88 хувь нь цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бөгөөд үүний 50.6 хувь нь 22-39 насны залуу багш нар аж. 2013 оноос Орхон аймагт залуу багшийн тоо жилд дунджаар хоёр хувиар нэмэгдэж байгаа ажээ.

Багшийн эрүүл мэнд, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр аймгийн ЗДТГ-аас “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж 2017 оноос хойш 1850 багшийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, 35 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт харуулж, 88 багшид 40.9 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ