Хятадад тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-29 11:34:48

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрх баригчид хөгширч буй хүн амаас ажилллагсдад үзүүлж буй дарамтыг бууруулах зорилгоор тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх гэж байгаа тухай Синьхуа агентлаг ням гарагт мэдээлжээ.

“Дээрх төлөвлөгөөг 5 жилийн шилжилтийн үеийн дараа 2022 онд хэрэгжүүлж магадгүй” гэж тус агентлаг Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны судлаачийн хэлснийг цохон тэмдэглэсэн байна.

Синьхуа агентлагийн онцлон тэмдэглэж буйгаар, Хятадад 16-60 хүртэлх хөдөлмөрийн насны хүн амын тоо 4.87 саяар буурч, 2015 онд 911 сая болжээ.

Одоогийн байдлаар тус улсад эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 60 бол оюуны хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд 55 наснаас, ажилчин эмэгтэйчүүд 50 наснаас гавьяаныхаа амралтыг эдэлдэг байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ