Хоёрдугаар сарын 29-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-02-29 08:34:08

10.00 цагт “Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн”-ийг МҮЭСТО-нд зохион байгуулна.

10.00 цагт "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны "Д.Сүхбаатар" танхимд болно.

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

11.00 цагт Буриадын нэрт яруу найрагч Дондок Улзытуевийн 80 насны ойд зориулсан Зохиолч, уран бүтээлч, уншигчдын уулзалт ярилцлага Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний танхимд болно.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн тогтолцоо ба шүүгчийн ачаалал" сэдвээр өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улсын Филармонид “Хувьсал” продакшны хамт олон “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны талаар мэдээлэл хийнэ

11.00 цагт 21 аймаг, 9 дүүрэг, салбар нэгжүүдийн Шилдгийн шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа МЗХ-ны Залуус танхимд  болно. 

11.00 цагт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс зохион байгуулах Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Монгол улсын Шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Монгол туургатны Миссийн тэмцээний тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Шонхор таур"-ын 12 давхарт болно.

12.00 цагт Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавр, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол ньюс" Мэдээллийн төвд МОХ-ноос оюутны 70200, автобусны билет зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МХЕГ-ын хурлын танхимд “Эмийн зохистой хэрэглээ аян”-ы нээлт болно

12.30 цагт Эрүүл ахуй тухай хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод болно.

Холбоотой мэдээ