АНУ-ын цэргүүд Туркт газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-03 11:05:16
twitter.com/Nyamkanmk

АНКАРА. /Xinhua/. Сирийн Манбиж хотод явуулах хамтарсан эргүүлийн ажиллагаанд оролцох цэргүүдийг сургах АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид Туркт хүрэлцэн ирлээ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.


Сургалт дууссаны дараа хамтарсан эргүүлийг эхлүүлнэ гэж яам мэдэгдэлдээ дурдлаа.


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис өнгөрсөн наймдугаар сарын 28-нд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Ардын хамгаалалтын нэгжийн /YPG/ босогчдын хяналтад байгаа газар нутгийг чөлөөлөх ажиллагааг АНУ, Турк хамтран явуулж байна гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр, хамтарсан эргүүл хараахан эхлэх болоогүй хэдий ч сургалтын техник, төхөөрөмж Туркт хүрэлцэн очсон гэж мэдэгдсэн байна.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ