Халх гол суманд гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаагаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-10-02 20:43:36

Дорнод /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2016 оны 183 дугаар шийдвэрийн дагуу Дорнод аймгийн Халх гол суманд гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлэв.

Нийт 30 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй тус аврах анги Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутагт дэвсгэрийн хэмжээнд гал түймэр унтраах, эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулна. Аврах, гал унтраах ангийн захирагчаар ахмад М.Сүхсайхан томилогдож, үүрэгт ажилдаа  оржээ.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ