Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-28 09:57:54

2016 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын сав газар,  Дорнод Дарьгангын тал нутгаар 4-9 градус хүйтэн,  говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи барунаас секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Холбоотой мэдээ