Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ Улаан-Үдэд тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-26 17:00:47

“Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" зэрэг киноны хөгжмөөрөө олонд танигдсан СТА Ч.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 18 цагт Улаан-Үд хотын Филармонид уран бүтээлийн бие даасан тоглолтоо толилуулна.

Хөгжимлөг, оюунлаг үзэгчидтэй тус Филармони хөгжимчний тоглолтыг "Ятгын хатан хаан" хэмээн нэрийджээ. Тоглолтод этно "Алтай" хамлаг уран бүтээлээ өргөх юм.

Тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байна.

Дашрамд дурдахад, тэрбээр 2005 онд АНУ-ын Манхэттэнд болсон олон улсын кино наадмаас “Шилдэг киноны хөгжим", Германы пянз үйлдвэрлэгчдийн наадмаас "Шилдэг уран бүтээл" зэрэг шагнал гардаж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ