Засгийн газрын хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-09-27 16:24:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар маргааш буюу энэ сарын 28-нд хуралдаж 6 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай болон Солилцох ноот бичгийн төслийн тухай асуудал багтсан байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УУХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар танилцуулах аж.

Хуралдаан маргааш 08.00 цагт эхэлнэ.

Холбоотой мэдээ