БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 3 оюутан сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлалаа.
БНСУ-аас
Монгол Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 01-05-нд Элчин сайдын яамны
байранд хүлээн авна.
Нийт гурван оюутан сонгон шалгаруулах бөгөөд Монгол Улсын
харьяат иргэн, 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх /бакалаврын
зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй/, 25 нас хүрээгүй байх /1994.3.1-нээс хойш
төрсөн иргэн байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 976-7007-1020 дугаараас авах боломжтой.