Анхны өвлийн спортын наадам буюу өвлийн олимпын I наадам"

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-02-25 17:25:54

ВАШИНГТОН. /history/.  “Олон улсын өвлийн спортын долоо хоног” буюу өвлийн олимпын I наадам 1924 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 5-нд Францын Шамони хотод зохиогджээ.

Тус наадмыг Францын олимпын хороо зохион байгуулсныг Олон улсын олимпын хороо “Өвлийн олимпын I наадам” гэж нэрлэсэн байжээ.

Зуны олимпын наадам зохион байгуулсан жил өвлийн олимпыг зохион байгуулах уламжлал 1992 он хүртэл үргэлжилсэн байна. Үүнээс хойш зуны олимп болсноос хоёр жилийн дараа өвлийн олимпыг зохион байгуулах болжээ.

Спортын уран гулгалтын төрөл Лондон болон Антверпийн олимп, харин хоккей Антверпийн олимпт орсон боловч улирлын онцлогоос болж өвлийн спорт уг наадмуудад хязгаарлагдмал орж байсан юм. 1921 онд Лозанна хотод Олон улсын олимпын хорооны их хурал болж, өвлийн спортын эрх тэгш байдлыг хангахыг уриалж, удаан хэлэлцсэний эцэст  “Олон улсын өвлийн спортын долоо хоног”-ийг 1924 онд Шамони хотод зохион байгуулахаар шийдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ