“Содура” Канны кино наадмыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-25 16:33:56

UBS телевизийн бүтээл "Содура" уран сайхны кино ирэх 5 дугаар сард болох Каннын 69 дэх кино наадамд өрсөлдөхөөр боллоо.

Энэ киноноос хүний сэтгэлийн илэрхийлэл, хайр, хүндлэл, хар шунал, өшөө авалт, уугуул амьдралын гунигт хувь тавилан, соёл иргэншлийн зөрчил, тэмцлийг тольдох боломжтой.

Цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, өдөр өдөрт л өөрчлөгдөж буй ахуй соёл, ёс уламжлалын тухай, монгол хүн байгаль эхтэйгээ шүтэлцээтэй, онгон дагшин байгаль, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдгийг дэлхийн хүмүүс үзэж мэдэрч болох боломж ийнхүү нээгдэж байна.

Тус кино дэлхийн өнцөг булан бүрт бүтээсэн уран сайхны, баримтат, богино хэмжээний кинотой  өрсөлдөх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ