Бразилын Ерөнхийлөгчид үүсгэсэн хэргийг мөрдөн шалгах ажлыг сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-19 16:23:32

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Бразил улсын Ерөнхийлөгч Мишел Темерт үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг тус улсын Холбооны дээд шүүхийн /ХДШ/ шүүгч Луис Роберту Баррозу дахин 15 хоногоор сунгажээ. Энэ тухай “UOL” цахим хуудсанд мягмар гарагт мэдээлсэн байна.

Бразил улсын Ерөнхийлөгчид үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг сунгах хүсэлтийг ХДШ-д тус улсын Холбооны цагдаагийн газраас тавьжээ. Уг хүсэлтийг Бразилын Ерөнхий прокурор Ракел Дож дэмжсэн байсан боловч эцсийн шийдвэрийг Баррозу гаргах ёстой байв. Учир нь тэрбээр шүүхийн дээд шатны байгууллагад Ерөнхийлөгчид үүсгэсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хариуцаж байгаа аж.

Мишел Темерт үүсгэсэн эрүүгийн хэрэг нь одоогоор урьдчилсан мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа юм. Бразилын Ерөнхийлөгчид үүсгэсэн хэрэг нь тус улсын боомтуудын удирдах журмыг хялбаршуулсан ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой аж. Мөрдөн байцаагчид Темерийг энэ баримт бичигт тээвэр зуучийн “Rodrimar S. A” компанийн ашиг сонирхолд нийцүүлэн  гарын үсэг зурж, тодорхой хэмжээний шан харамж авсан байж  магадгүй гэж сэжиглэж байгаа юм. Харин Бразилын төрийн тэргүүн гэм буруугүйгүй гэдгийг нь нотлохыг шаардаж байгаа аж.

Д.Жаргал

 


Холбоотой мэдээ