Цэцийн дунд суудал хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 15:15:41

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно.

Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангаж, 4 жилээс багагүй хугацаагаар суралцсан байхаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулжээ. Гэвч энэ нь Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох иргэний эрх болон Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Энэхүү маргааныг дээрх хурлаар хянан хэлэлцэх юм.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд