Говь-Алтайн нутгаар хур тунадас орж, хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 18-наас эхэлж Говь-Алтайн зарим нутгаар бороо, хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж хүйтэрнэ. Салхи 14-16 м/с хүрч ширүүсэх тухай тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Түүнчлэн Алтайн уулархаг нутгаар шөнөдөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байх аж.
Э.Нарангэрэл