8.1 мянган тонн үр тариа хураан аваад байна

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-15 18:39:51

Улаанбаатар/МОНЦАМЭ/ Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 5-наас ангилан хадалтаар эхэлсэн ургац хураалтын ажил есдүгээр сарын 10-ны байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Энэ онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

Б.Болд

 

Холбоотой мэдээ