“Талх чихэр” компани нэгж хувьцааны ногдол ашигт 130 төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-23 12:01:51

"Талх чихэр” компанийн ТУЗ энэ сарын 15-нд хуралдаж, нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 130 төгрөг байхаар шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголын хөрөнгийн бирж мэдээллээ.

Ногдол ашгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн өөрийн компаниар дамжуулан олгох аж. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 25-нд гаргах аж.

Мөн "Гермес Центр” компани 2015 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас хуваарилагдсан нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 4 төгрөг 39 мөнгөөр тогтоожээ. Харин "Шарын гол" компанийн ТУЗ энэ сарын 17-нд хуралдаж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байх тогтоол гаргасан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ