38 залуу малчин 1936 толгой малтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:30:33

Төрөөс малчдын талаар баримталж буй томоохон бодлого арга хэмжээний нэг нь  “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн  Хөдөлмөрийн хэлтсээс энэ онд  малчдын бүлэгт багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг олгож 14 суманд малжуулах төслөөр 35 хүртэлх насны 38 залуу малчинд нийт 1936 бог малыг олголоо.

Залуу малчин өрхийг малжуулах зорилгоор олгож байгаа  энэхүү санхүүжилтийн  дэмжлэгийг журмын дагуу нэг удаа олгодог юм. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг аймгийн хэмжээнд 58 иргэнд 108,500,000 төгрөг олгож 77 шинэ ажлын байр бий болгосон тухай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээллээ. 

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд