Монгол хэлний их тайлбар толийн iOS хувилбарыг татаж авах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол хэлний их тайлбар толийн iOS хувилбарыг өнөөдрөөс татаж авч хэрэглэхэд бэлэн боллоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг 2014 оны 12 дугаар сараас нэг жилийн хугацаанд бүтээсэн юм. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлтийг энэ хоёрдугаар сарын 2-ны өдөр хийсэн.
Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан гар утасны хувилбарыг хоёрдугаар сарын 2-ноос хэрэглэгчид шууд хүлээн авч эхэлсэн. Харин техникийн шалтгаанаар түүнээс 20 хоногийн дараагаас iOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг хэрэглэгчид хүлээн авах боломжтой болов.
Б.Туул