Ганга нуурыг элсний нүүдлээс яаралтай хамгаалах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 11:46:20

“Ганга нуураа хамгаалах” хөдөлгөөнөөс илгээсэн яаралтай цахилгаанд Дарьгангын үзэсгэлэнт Ганга нуураа хамгаалахад намрын шар нартай уралдан яаравчлан хийх хэдэн ажил хүлээгдэж байгааг онцлон дурдсан байна. 


Ганга нуурыг элсний нүүдлээс яаралтай хамгаалах талаар сайн дурын баг бүрдүүлэн мэргэжлийн байгууллагын удирдлагаар хамтран ажиллахыг, байгууллага, хамт олноороо баг болж нуурын усыг өтгөрүүлэн ширгээж байгаа ёроолын лаг замгийг цэвэрлэхийг, Ганга нуур орчмын  айл, мал сүргийг нүүлгэж ус бэлчээрийг чөлөөлөх асуудлыг Дарьганга сумын төр захиргааны байгууллага яаравчлан шийдвэрлэхийг  санал болгожээ


Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд