Австрали Сирийн босогчдод анх удаа агаараас цохилт өгчээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-16 11:37:00

КАНБЕРРА. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг онилон Сирийн нутаг дэвсгэрт анх удаа агаараас цохилт өгснөө Австралийн Засгийн газар мэдэгдлээ.

Австрали нь Сири болон Иракт “Лалын улс”-ын түшиц газруудыг онилж буй олон улсын цэргийн эвсэлд нэгдсэн улсуудын нэг юм.

Австрали энэ долоо хоногийн даваа гарагт тус бүлэглэлд гурван удаа агаараас цохилт өгсөн байна.

Тус улсын агаарын цэргийн хүчнийхэн Иракт “Лалын улс”-д 12 сар агаараас цохилт өгчээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд