Нийслэлийн удирдлагын зөвлөл даваа гарагт иргэдийн санал, гомдлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр буюу энэ сарын 18-нд болж, Удирдлагын зөвлөлийн даваа гарагийн хуралдааны журамд өөрчлөлт оруулж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулж байх шийдвэр гарчээ.
Даваа гарагийн хуралдаанаар зөвхөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр журамд тусгасан байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд нутгийн захиргааны 25 байгууллагын 350 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2000-2500 иргэн үйлчлүүлж байна. Тиймээс Нийслэлийн удирлагын зөвлөл тус төвд хуралддаж болсноор, иргэдийн санал, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэж үзсэн байна.
Харин удирдлагын зөвлөлийн пүрэв гарагийн хурал Хангарди ордонд болох бөгөөд тус хуралдаанаар иргэдийн санал, гомдлоос бусад асуудлыг хэлэлцэх аж.
Ч.Ариунболд