“Ромео Жульетта” жүжгийн ая цахим цомог болон худалдаанд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-19 09:25:13

СТА,  төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн хөгжмийг өөрийн нарийн мэдрэмж, ур хийц, сэтгэл зүрхээрээ амилуулж үзэгч олны сонорт хүргэсэн. Тэрбээр энэхүү уран бүтээлээрээ бүрэн хэмжээний цомог гаргахаар “Монгол контент” ХХК-тай хамтран ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн баяр буюу “Март-8”- нд  “V” студитэй хамтран видео клипээ гаргах юм.

Монголд анх удаа кино, жүжигт зориулан дуу болон бүрэн хэмжээний хөгжим зохиож байгаа хөгжмийн зохиолчийн хувьд үзэж амжаагүй хэн бүхэнд зориулж агуу хайрын түүхийг илэрхийлсэн энэхүү бүтээлээ itunes, hi-fi.mn, city baby гэх мэт application-нд тавихаар ажиллаж байгаа аж. Ингэснээр дэлхийн 96 салбар дэлгүүрээр зарагдаж эхлэх юм. “Хөгжимд хэл байдаггүй гэдэг шиг хүссэн хүн болгон авч сонсох бүрэн боломжтой байгаасай. Мөн гадаадын оронд Монголынхоо нэрийг гаргасан бүтээл болоосой гэсэн үүднээс тус цомгоо гаргаж байна” гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ