Малын хорогдол 12 мянгад дөхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-18 18:47:05

Дундговь аймгийн хэмжээнд 11 мянга 870 гаруй мал хорогдоод байгааг аймгийн ХХАА- н газраас мэдээллээ. Малын хорогдол өнгөрөгч долоо хоногийнхоос 24 хувиар нэмэгджээ.

Нийт хорогдсон малын 70 илүү хувь нь ямаа байгаа бөгөөд бод малын хувьд 970 гаруй адуу, үхэр хорогдож, одоогоор тэмээний хорогдол гараагүй байна. Хамгийн олондоо Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Адаацаг сум 2 мянгаас дээш толгой малын хорогдолтой бол Эрдэнэдалай, Сайхан- Овоо сум малын хорогдлын мэдээ ирүүлээгүй байгааг хэллээ.

Мал хээл хаях явдал нэлээд гарч байна. ХХАА- н газрын мэдээгээр 6100 гаруй мал хээл хаяад байгаагийн  5500 гаруй нь ямаа, үлдсэн нь гүү байна. Мал хээл хаяхад нөлөөлж байгаа хүчин зүйл нь цаг агаарын эрс хүйтрэлт, малын хоол тэжээлийн дутагдал болж байгаа ажээ. Одоогийн байдлаар  13 суманд 220 мянга 200 гаруй мал нэмэгдэл тэжээлд орсон байна.

Энэ хавар Дундговь аймгийн хэмжээнд 800 гаруй мянган эх мал төллөхөөр байгаа юм.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ