Аваар гаргасан жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-18 12:02:43

 "Эрдэм транс" ХХК-ийн том оврын автобус Эмээлтийн төмөр замын гарам дээр хаалт буусан үед дүрэм зөрчин осол гаргасан  байна.  Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд шалгалтын ажил хийж хариуцлага алдсан жолоочийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Орхон-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэж байсан 0607 УБЕ дугаартай автобусны жолооч М нь тээвэрлэлтийн явцад ажлын хариуцлага алдсан гэх дүгнэлтэд хүрч хариуцлага тооцжээ. Мөн тухайн үед тээвэрлэлтийн зохицуулалт хийж, хяналт тавьж байсан ажилчдад давхар хариуцлага тооцохоор болсон байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ