Хоёрдугаар сарын 18-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-02-18 08:45:17

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулган нээлт болно.

09.00 цагт  "Эрдэс баялаг 2025" хэлэлцүүлэг Корпорэйт зочид буудалд болно.

09.30 цагт Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн холбоод "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

10.00 цагт Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, KOЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Азийн сангийн төлөөлөгчид “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно.

11.00 цагт БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодсон талаарх нийтлэл, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийн талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.

12.00 цагт ДЦС-4-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол "Шангри Ла" зочид буудлын Paris Function Hall-д болно.

14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

14.00 цагт УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “Хүний эрхийн үндэсний институт төлөвшил-15 жил” сэдвээр Төрийн ордны Г танхимд болно.

16.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-аас “Pitch day” арга хэмжээг МТҮП-ын 302 тоотод зохион байгуулна.

Холбоотой мэдээ