15 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-18 08:43:36

Сангийн яам өчигдөр буюу энэ сарын 17-нд Монголбанкаар дамжуулан нэгж бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 15 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалжээ.

Үнэт цаасыг 13.65 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан бөгөөд хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх юм.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгийн биржид 28 долоо хоногтой 14.215 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирүүлснийг Сангийн яам 100 хувь биелүүлжээ. Хүүгийн төлбөр мөн л хугацааны эцэст төлөгдөх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ