“Apple Pay” үйлчилгээг Хятадад энэ сард нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-17 16:40:04

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” корпораци “Apple Pay” үйлчилгээгээ Хятадад энэ сарын 18-наас эхлэн нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдох гэрээг Хятадын үндэсний төлбөрийн систем болох “China UnionPay” болон 19 банктай байгуулсан тухай "Уолл-стрит Жорнэл" сонинд мэдээлжээ.

“Apple Pay” үйлчилгээг Америкт 2014 оны 10 дугаар сард “iPhone 6” ухаалаг гар утсыг зах зээлд гаргасны дараа нэвтрүүлсэн байна. Өнгөрсөн онд уг системийг Их Британи, Канад болон Австралид нэвтрүүлсэн бол энэ онд “Apple” компанийнхан Испани, Сингапурт нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

“Apple Pay” нь зээлийн картын оронд ухаалаг утсаа ашиглан энгийн дэлгүүрүүдээс худалдан авалт хийж болдог үйлчилгээ юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ