“Эхнэрийн эзгүйд” киноноос гэр бүлийн үнэ цэнийг мэдэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Крон” интертайнмэнт, “Ногоон фильм” продакшны хамтын бүтээл “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ.
Тус киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Бүх насныханд зориулсан эл бүтээлийг Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар хамтран бүтээснээрээ онцлогтой.
Эл бүтээлд гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх юм. Багаасаа нөхөрлөсөн гурван найзыг өглөө сэрэхэд нь хачирхалтай гэмээр бас аймшигтай ч байж болох нэгэн бэлэг угтаж буйгаар киноны үйл явдал өрнөх аж.
Ж.Болор