Сувилагч нар Филиппин Улсад туршлага судаллаа

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 18:16:36

 

 
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын сувилахуйн мэргэжилтэн О.Дагиймаа, Нэгдсэн эмнэлэгийн сувилахуйн албаны дарга Г.Амаржаргал нар нь UPTON институтаас зохион байгуулсан вакумжуулсан сургалтад  Улаанбаатар хотод 1 сар , үргэлжлүүлэн Филиппинд 1 сар нийт 2 сар англи хэлний сургалтад суралцаж тус улсын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ.

Сургалтад хамрагдсаны дагуу цаашид сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд англи хэлний түвшин тогтоох үнэлгээ хийж, англи хэлтэй сувилагч нарын баг бүрдүүлэх “Хэлтэй бол хөлтэй “хөдөлгөөн өрнүүлж ажиллах, Энхтайваны корпусын сайн дурын идэвхтнүүдтэй хамтран ажиллах, англи хэлний сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлыг хийх аж.

Б.Гантуяа


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд