Татварын хөнгөлөлт эдлэхийг хүссэн тайланг 20 хүртэл хүлээж авна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-17 12:14:10
oyuka_hu@yahoo.com

Хувь хүний орлогын албан татварын тухай тайланг хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авдаг. Тэгвэл энэ жил сар шинийн баяр тохиосон учир тайланг 20 хүртэл сунгажээ.

Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өнгөрсөн оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч УИХ-аас хугацааг нь энэ сарын 20-ныг дуустал сунгасан. Өнгөрсөн оны 12-р сарын 31-ны байдлаар 713 тайлан ирсэн бол өнөөдрийн байдлаар 1236 тайлан иржээ. Нэг аж ахуйн нэгж, байгууллага татварын тайлангаас хамаарч 3-4 төрлийн тайлан илгээдэг учир аж ахуйн нэгжийн тоо давхацсан хэмээн Орхон аймгийн Татварын хэлтэс мэдээллээ.  Дээрх хоёр тайлангийн хугацаа энэ долоо хоногийн баасан гаригт дуусгавар болох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хугацаандаа багтан тайлангаа ирүүлэхийг мөн зөвлөлөө.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ